Rose Gold™ дурдах

Байгалийг санагдуулах хоёр өвөрмөц өнгийн хослол нь Kohler-н холигчний амьд мэт өнгөлгөөний хамгийн шинэ төрлийг гаргаж өгсөн – Rose Gold буюу Ягаан алтан өнгөлгөө. Шинэ өнгөлгөө нь зөөлөн, тансаг нарийн хийц, баяр ёслолын байдлыг илэрхийлэх гялалзсан өнгө болон нүд булаам байдлын тэнцвэрт байдлыг хадгалж өгдөг. Ягаан алтан өнгөлгөөтэй холигч гялалзсан, өө сэвгүй, жигд харагддаг.

Ягаан алтан өнгөлгөөний гялалзсан, бас даруухан байдал нь гэрийн эзэд, загварын фанатууд, архитектурууд, дизайнеруудад чамин байдлыг өөрсдийн орон зайд шингээхэд зохих сонголтыг олгоно. Угаалгын өрөөний бусад хэрэгслүүдийн дунд энэ өнгөлгөө нь онцгой шинж чанараа алдалгүйгээр хээнцэр, чамин өнгөнд нүд татдаг. Эдгээр шинж чанарууд нь Ягаан алтан өнгөлгөөг өнгөний хослолын өргөн хүрээнд тохирох боломжийг олгодог.
 

Ягаан алтан өнгөлгөөтэй холигч өө сэвгүй байдаг ба PVD гэж нэрлэгддэг технологийг ашигласнаар өнгө алдах, зэврэхээс хамгаалагддаг.

Энэ технологи нь холигчийн бат бөх байдлыг салбарын стандартаас хоёр дахин сайжруулахын тулд ууршуулсан өнгөлгөөний материалыг хамгаалалтын хромон давхаргын дээр молекулжуулан нааж өгдөг.

Алтан өнгөөр хучигдсан сарнай цэцгийн санаагаар, холигчны Ягаан алтан өнгөлгөө нь нүд булаам болон чамин гялалзсан байдлыг энгийнээр хослуулж өгдөг.

гаан алтан өнгөлгөө нь орчин үеийн болон сонгодог загварын холигчнуудад гайхамшигтай харагддаг.

Орчин үеийн (Purist)

Сонгодог (Kelston)

 

 

Kohler-н Vibrant PVD өнгөлгөө гэж юу вэ?

  • Vibrant PVD өнгөлгөөнүүд нь өнгөлгөөний материалыг ууршуулж, холигчин дээр маш хатуу гадаргуу үүсгэн барьцалдуулж өгдөг PVD (Physical Vapor Deposition буюу Биет уураар барьцалдуулах) технологийн үр дүн юм.
  • Зэврэлтээс хамгаалах эхний давхарга болох никель нь Kohler-н PVD өнгөлгөөний бат бөх байдал, өнгөний жигд байдлыг сайжруулж өгдөг.
  •  Kohler-н холигчны өнгөлгөө нь салбарын бат бөх байдлын стандартыг хоёр дахин давсан байдаг.
  • PVD технологи нь Kohler-н холигчнуудад зураас гаралт, өнгө алдалт болон зэврэлтийн эсрэг үйлчилдэг гялалзсан байдлыг бий болгож өгдөг.