HYBRID цахилгааны систем

KOHLER-н HYBRID цахилгааны систем буюу баттерей нь танай нийтийн ариун цэврийн өрөөнд хэрэглэхэд төгс тохирсон шийдэл юм. Бага эрчим хүч ашиглах мэдрэгч, эсэргүүцэгч, урт хугацаанд ашиглах боломжтой литийн зай бүхий бат бөх байдлаар зохион бүтээсэн цогц систем нь сантехникийн бүтээгдэхүүний хувьд удаан эдэлгээтэй/ эко шийдэлд шинэ стандартыг бий болгосон. KOHLER Hybrid баттерей нь дахин засвар үйлчилгээ хийх шаардлагагүйгээр 30 хүртэл жил ашиглах боломж олгодог. *Турбингүй, нарны зайгүй, дахин дахин зай солих шаардлагагүй. Зүгээр л энэ баттерейг мэдрэгчиндээ холбо, систем хялбархан ажиллана.

 

Шинэ санаа

Hybrid баттерей нь үндсэн зайнаас өндөр хүчдэл авахаас хамгаалах дотоод эсэргүүцэгчийн патентжуулсан технологитой, энэ нь зайны эдэлгээний хугацааг нэлээд хэмжээгээр уртасгадаг. Уг систем нь маш бага хүчдэлээр ажиллах, уламжлалт зайнаас хамаагүй удаан хугацаанд цахилгаан хадгалахаар зохион бүтээгдсэн.

 

Хэмнэлттэй

Hybrid баттерей нь угсрахад хялбар, хурдан, энгийн зай шиг дахин солих шаардлагагүй. Шууд цахилгаанд холбох эсвэл байнгын ажиллаж байгаа эсэхийг нь шалгаж байх цахилгаанчны  шаардлагагүй.

 

Ногоон

Hybrid баттерей нь хүн болон байгальд хоргүй дахин ашиглах боломжтой материалаар хийгдсэн, мөнгөн ус болон хүнд металийн орцгүй. Уг системийн урт хугацаанд ашиглах боломжтой байдал нь алкалин эсвэл литийн зайны хог хаягдлын эрсдэлийг бууруулна.

 

 

БУСАД БҮТЭЭГДЭХҮҮНТЭЙ ТАНИЛЦАХ