Artist Editions®

Чимэглэж, хээлсэн гадаргуу бүхий Artist Editions бүтээгдэхүүнүүд, холигчийн бариул, дагалдах хэрэгслүүд нь бүтээлч байдлыг дэмжиж, хүн бүрт тохируулсан үзэмжийг хялбар бий болгодог. Гараар урласан өргөн хүрээний загвар нь цэцгийн, геометрийн, амьдралын хэв маягийг агуулдаг бөгөөд үнэт метал дээр архитектурын хэлбэрийг гаргаж өгдөг. Загвар бүр дээр хэлбэр, өнгө, хээ, санааны судалгаа хийдэг. Artist Edition-ы бүтээгдэхүүнүүд угаалгын өрөөг  тохижуулах, гал тогооны гол цэгийг тодруулахын тулд хэмжээ, загвар, угсралтын өргөн сонголттой байдаг.

 

Эрт дээрээс уламжлагдсан өв уламжлал
1929 оноос эхлэн 100 гаруй төрлийн загвар, урлагийн хээ бүхий  Artist Edition бүтээгдэхүүн бүр маань дэлхийн олон газраас судалж оруулсан хээтэй байдаг.

 

Маш сайн ур хийц
Уран дархад тэднийг онцгой өнгөлгөө, хээ, дээд зэргийн материал ашиглан гараар урладаг. Угаалгын өрөөнд өдөр тутамд урлагийн бүтээлийг байлгадаг Artist Edition-ий бүтээгдэхүүнүүдийн маань ард байдаг материал, технологийг судалж үзээрэй.

 

Хамгийн сайн материал
Багадаа 250,000 удаагийн зурагдалтаар туршиж үздэг энгийн шаазангийн үзүүлэлтээс хамаагүй хатуу стандарт ашигладаг.